Жирмээхэй

Гурван гурвын арав.... буюу ... үстэй хүүхэд...

2010 оны 01-р сарын 08 Нийтэлсэн шинэ ээж

Блогоо мартах шахаж,, 7-оос маруужин авахаа ч мартаж..  ойрд Жирмээхэй нь ажил ихтэй хажуугаар нь шинжилгээ туршилгаа өг энэ тэр гээл эмчдээ загнуулаад л гүйгээд байгаа..

хордлог өхгүй, хавдар байхгүй онц сайн гээд байсан чэн.. гэдэс томрох тусамаа өнөө муу ходоодыг нь нам дараад ойр ойрхон бага идэхгйү бол.. аягүй зовиур нэмэгдээд байгооо...

Мэдэгдэхгүй 3 сар бол-эхний 3 сар. Гэдэс гэж жоохон товгор.. хүссэн юмнуудаа өмсөж зүүүгээл, ямарч асуудалгүй...

Жаргалтай 3 сар бол-гэдэсээ илэхэд томбойчоод л хүүхэд маань энд байгаа гэсэн жаргалыг мэдэрдэг дунд 3 сар.

Хүлээлтийн 3 сар бол-дандаа Кенгру шиг ууттай юм урдаа тэвэрчээд байгаам шиг гэдэс томорч, ходоод дотор эрхтэн шахагдаад л ... хөл ядарч бага сага зовиур нэмэгдээд л ... хүүхэд гэдсэндээ бараг л ... зун, намар, өвлийг үдлээ дээ.:. гээл хүүхдээ хүлээсэн 3 сар...

гэхдээ 40 долоо хоног дунджаар тээнэ гэхээр сард 4 ширхэг 7 хоног байдаг гэхээр 10 сар болж байгаа биз... маамуугаа хүлээх тусам энэ цаг хугацаа асар удаж,, би аймаар том гэдэстэй өмсөх хувцас ч цөөдөөөөд л зөндөө удааад байгаам шиг санагдаад байхын...

Аав нь хүртэл гэдэс илээл... манай хүүхэд нь зөндөө уджийна даа одоо 10 хүрэхтэй үгүйтэй долоо хоночуул гарчихна даа гээл нэг л их хүлээсэн хүн байна шүү...

 Үстэй хүүхдийн тухайд гэвэл... гол харлаад байгаам шиг мэдрэмж их төрөөд байгаа эмээгээс асуусан чэн үс ихтэй хүүхэд ингэж гол харлуулдаг юмаа гэхийм дооо...

 Аавыг дуурайсан өтгөн сахлаг үстэй хүүхэд минь юмуу даа, чи...


Ай даа сэтгэл хөдлөл бас нөгөө нэг юу л даа..

2009 оны 12-р сарын 09 Нийтэлсэн шинэ ээж

Аав ээж 2 нь өчигдөр киви үзсэн шүү.. хэхэ тоглолт эхлээд Пуун паан гээд л чанга хөгжим дугартал манай хүүхэд учиргүй сандраад л тийчлээд л эхэлсэн шүү.. аягүй сонор чихтэй хүүхэд бололтой. Ээж нь тайвшруулах гээл гэдэсээ баахан илсэн, мэдсэн биз дээ миний хөө...

ээж нь учиргүй чанга дуулаал, бүжиглэмээр санагдсан ч ААв нь намдуухан аргагүй сууж байхаар нь адилхан намба заагаал амандаа дуугаа дуулаал  суусооон.. 

Нөгөө язралт эрчимтэй явагдаж байна аа.. гуя харвин энэ тэр гайгйү .. гэдэсний доогуур давсагаар  л нилээдгүй язрах нь ээ.. 

язралтын эсрэг тос энэ тэр гээд нилээдгүй хайлаа.. Зууны эмэгтэй эмнэлэгт нэг тоснууд байна аа 120-130 мянга гэдэг юм байна.. 100 хувь язралтгүй болгох уу гэсэн баталгаа нэхтэл  гүй дээ арьснаас хамаараад л нэгэнт язарсан бол бүдэг болгоно арьс чангална гэсэн л тайлбар өглөө.. үнэ дагаж чанар нэхмээр санагдсан тул  таалагдсангүй ээ.. 366460 утаснаас лавлаарай. хө... аа бас Америк дэлгүүрүүдэд тоснууд байна аа.. язралтын эсрэг язралт багасгах, бүдэгрүүлэх гэсэн үйлчилгээтэй ... 9926-9247 гэсэн дугаараас бас лавлаж болж байна лээ шүү..

25000 гэлүү дээ үнэ нь.. адилхан асуудалтай эхчүүддээ мэдээлэл болгохоор орууллаа шүү..

 Та бүгдэд өөр санал бодол тос мосны тухай мэдээлэл байна уу.. ярилцая.




28 ба сэнс зүүвэл тэгээл Каролсоооннн

2009 оны 12-р сарын 04 Нийтэлсэн шинэ ээж

манай хүүхэд яаг одоо 28 долоо хоногтой болж байгаам байна оо. энэ тухай унштал  

1- өөхний хуримтлал эрчимтэй явагдана.

2-  эрхий хуруугаа хөхдөг болно, ээжийнхээ уйлахад уйлж, гунихад гунидаг болно.

3- тийрдэг мушгирдаг хөдөлгөөний дадамгай сайн хйидэг болно.

4- гэрэл дуу авианд хариу үйлдэл үзүүлж буруу зөрүү хардаг болно.

5- урт нь 37 см, жин нь 900 грамм болцон байна гэнээ..

харин ээжийнх нь хувьд  биеийн жин огцом нэмэгдэж 7 хоногт л 450 грамаар нэмэгдэнэ гэнээ.. ээ хэхэхэ 2 долоо хоногт л 1 КГ.. аа яаа яаа яаа.:. дэтээгд өргөн мөрөвчтэй өмдөн дээрээ СЭНС зоочуул Каролсооон дүрээрээ л мөн боллоо доо....

хувлий гуяар язарч магад их хоол идүүл хямарна.. сав агшиад нойр жоохон муудаж магад гэнэ ээ..

гэхдээ зүв зүгээр байгаа хө. ажилдаа дэгдээд явж байхад юунд хямрах вээ дээ.. 

Өө нээрээ өчигдөр аав нь гэдэс барьсанаа Манай охиноо гэсэн шүү.. хэхэ охин хүүхэд хүсэж байгаам байх даа... эхо-д харуулахгүй тас гүрийе 2-уулаа гэж тохирсон ч ээж  нь саваагүйтээд харчихмаар байхын чинийхээ хүйсийг....


яаасан их удна вэ..

2009 оны 12-р сарын 01 Нийтэлсэн шинэ ээж

ээж нь чамайгаа хүлээгээл байгаа.. одоо тээлтийнхээ 50 хувийг бараг л хийчлээ дээ. сумогоор бол Качукиши /энэ мөн билүү хэхэ/ хийчлээ.. Нэг л их бөндийсөн хүн.. яваал яваал .. хүлээх тусам удаад байгаам шиг ээ..

Аав бид 2 нь ажилдаа дэгдээд л байгаа гэхдээ үе үе аав нь хөлбөмбөг бас найз нөхөд гээл оройтохоор нь бүүр гомдоод байхын.. 

 бид 2-ыг ингээл орхиод л яваад байхаар бид 2 яахын гэж бодмоор... бас өглөө үнсэхгүй яваад өгөхөөр нь өдөржингөө онцгүй болчхын. За за орйо ирэхээр нь үнсүүлнэ дээ гээдд л гомдохоо больчихоё.

аа бас нэг юм байгаа нь.. өдөрт манай хүүхэд  нь 8-аас багагүй удаа хөдөлдөг байх ёстой гэтэл заримдаа бүүр өдөржин тийчлээд байгаам шиг санагддаг шүү..

манай хүүхэд нь гэдсэн дотороо бүжиглээд ч байгаам шиг хааяаа бүүр цочтол хөдлөөд байхын... шөнө бол сэртэл тийрээд байгаа шүү.. яагаад тийрдэгийг нь мэдээд байна оо..

аавынх нь дулаан гар гэдсэн дээр байхад хөдлөхгүй томоотой унтдаг юм шиг байна тиймүү миний хөө..


за хө.. ээж болохын жаргалаас жоохон ч гэсэн хумслаад байгаа.. эмнэлгийн үйлчилгээний талаар гээв гэнэт бичмээр санагдчихлоо. /ДЭпсүгийн блогоос уншиж байталаа хальтираад орчихлоо../

За хө.. нөгөө заавал үзүүлэх ёстой жирэмсний эхний хяналтанд нилээдгүй олон төрлийн бараг бүх төрлийн шинжилгээг өгдөг юм билээ. энэ шинжилгээг өгөхийн тулд эхлээд өрхийн эмнэлэгтээ бүртгүүлж, шинжилгээ үнэгүй өгөх гэхиймуу даа эрхийн бичигийг авна шүү дээ.. өрхийн эмнэлэг харин ч үйлчилгээ сайтай, сайхан тайлбарлаад л өгдөг юм билээ.. 

  хамгийн гол нь тэр шинжилгээ өгөх хэсэг шүү дээ.. аав ээж ах дүү амраг нөхөрөө дагуулаад 3-5 газар зэрэг оочерлож байж л тэр олон шинжилгээгээ хурдан шуурхай өгнө шүү дээ.

энэнд таны жирэмсэн байна уу. үгүй байна уу ер хамаагүй.. тэр очер дунд элдэв халдвартай, эмзэг хүнд өвчтэй хүн таньтай хамт очерлож байх нь хэнд ч хамаагүй...

энэ ч яах уу маск заскаа зүүгээд болно гэж боды... хамгийн гол нь суух сандал нь цөөхөөөн гэж.. мань мэт шиг жижиг жирмээ бол түүнд хамаарагдахгүй.

.. Баянзүрх дүүргийн 10-р төв гэж нэг газар байна оо.. хэхэ.. орлоо. жижүүр нь байхгүй. эрх биш жирмээ хүмүүс зогсож байгаа газар луу нь далд мэдрэмжээрээ энд үзэж байгаа байх л гэж очихгүй бол хаяг адрес юу ч байхгүй.  харьяа хороогоор нь хувааж үзнэ ээ,  бас.. тэр нь бас хаяг адресгүй.. /ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг үг гээнэт санаанд оров.../

 мань мэт ч яах уу.. жижиг жирмээ учир нэг хэсэгтээ л түүртэхгүй.. өнөө мөдгүй болцон томоо жирмээнүүд буруу газар оочерлоод л ахиж нахин оочерлосоор л, их л түүүртэж байгаа харагдана...

бас нэг инээдтэй юм байна. Мэдээж бид чэн хэнд ч итгэхээ байсан ард түмэн учраас 2, 3-н эмчид үзүүлнэ ээ хө.. хамгийн инээдтэй нь эмч тус бүр эмийн болон эмийн сангийн сүлжээнд хамрагдцан. заавал тэндээс ав, тэр л хамгийн сайн.. хэрэглэхгүй  бол гэж ирээд л гэдсэн доторх эрдэнэсээр маань айлгана шүү дээ. эгч яахуу анхандаа айгаал байсан сүүлдээ 2-3хан эмчид очоод л занг нь бараг л гадарладаг болсон доо...

 Эмчид үзүүлэхдээ гангараад юу хийх үү.. бүсгүй минь.. таны ганганы тоогоор л эмийн листэн доторх эмийн тоо чинь нэмэгдэнэ шүү дээ..


Бөндөгнүүлэн бондогнуулах нь.

2009 оны 11-р сарын 04 Нийтэлсэн шинэ ээж

Гэдэсний хэлбэр асар таалагдаад байгаа шүү. Яагаад гэвэл бөвийн бөв бөмбөлөг шиг,  яаг сагсны бөмбөг урдаа хийгээд тоглоод гүйж байгаам шиг л болцооооон... харахаар эгдүү хүрээд л илээд л байгаам чэн.. өчигдөр чагнуураар чамайгаа чагнах гэж оролдсон чэн ээжтэй сонсогдохгүй нуугдаад байсан шүү чи..


 тэгсэн хирнээ Эхо дээр учиргүй түг түг хийж амьсгалааад л ... хар багаасаа дүрсгүйтээд л байхын... би чам шиг байх даа гэж ирээд л загнаад унахгүй юу энэ гэдсийг...:o)

Хөл хавагнана гэдэг болж байгаа шүү... яагаад вэ гэсэн чинь явдал жоохон ихдээд бас шингэн зүйл ихэдсэн байна гэнээ... 

үүнд юу тустай вэ гэвэл.

1-тэхийн шээг

2- ингэний хоормог

3- шийгуа

2-3 бол сайхан иддэг уудаг юм юмчэн сайхан эмчилгээ байна лээ..

бас нэг зүйл хэлэхэд гэдэсээ язлаахгүйн тулд загатнах хүртэл нь зөөлөн даавуугаар жийрэглэж илэх хэрэгтэй гэж байна шүү... Хүррр хүррр хүржигнүүлэн маажих нь язрахын эх үндэс авай... 

Жирс жирс жирвэгнэх нь...

2009 оны 11-р сарын 02 Нийтэлсэн шинэ ээж

Жирс жирс жирвэгнэх нь жижигхээн маамуугийн маань хөдөлгөөн шүүү дээ... 

Анх маамуу нь хөдөлж байна уу гэхээр мэдэхгүй ээ, мэдэгдэхгүй байна гэтэл:

Ажлын эгч:

Гэдсэн дотор хий дүүрээд ийш тийшээ шилжээд байгаам шиг болжийнуу...

Найз хүүхэн:

Баннтай усанд гараа хийгээд цалгиулахад давалгаа мэдэгддэг тэрэн шиг болжийнуу...

эмч:

Гэдсэн дотор чинь загас сүүлээ шарвагнуулан гүйх шиг болжийнуу:::

ээж:

Дотор нь нэг хүн ороод хаалга тогшоод байгаам шиг болжийнуу...гээ л хүн бүр өөрийн мэдрэмжээрээ асуусан шүү.

харин надад булцгаар жижигхэн хүүхэд усан дунд эргэлдэж байгаам шиг.. эргэлдэх тоолондоо ээжийнхээ гэдэс рүү тийрээд л эргэлдэн хөрвөх шиг л санагдсан шүү.

Ээж таньд маамууг тань хөдөлгөөн яаж мэдрэгдсэн бэ айн..


Тарган хүүхэд чинь залхуугаас гардыш дээ.

2009 оны 10-р сарын 30 Нийтэлсэн шинэ ээж

            Маамуу маань гэдсэндээ байх хоорондуур ажилгүй суухгүй, залхуурахгүй, хар бараан зүйл уншихгүй, үзэхгүй, бага уйлна, тамхичин хүмүүсээс нүүр буруулна, машин бага барьна,  ундаа жүүс чихэр шоколад хориотой гэсэн бүхнийг нүдээ анин тэвчин гээд л зөндөө олон БОЛОХГҮЙ-нүүдийг тэвчиж эхэлсээн.

          Хамгийн сайхан эерэг зүйл бол царай шингэрээд л тос хүртэл туун аятайхан шингэж, царайны өнгө туяардаг юм шүү. Бодвол энэ гэдсэнд байгаа жаалууд гуа сайхан ээжээс гарахыг хүсдэг юм байлгүй дээ,

        Буянтай ээждээ хэлэлгүй 5 сар тээсэн гэж дуу байдагдаа тэр бараг  л үнэн, /махлагдуу эмэгтэй эсвэл угаасаа хэлхгэрдүү моданы хувцасладаг бол анзаарагдахчгүй/

Гэхдээ ээжид хэлэхгүй 5 сар гүрийнээ гэдэг бол мань мэт шиг ХАНГАРХАЙ хэнгэрэг шиг хүнд бол туун зохихгүй үг.

Бүүр жижигхээн бөндгөр байхаас нь гэдсэн бүрхүүлээ тослоорой.. тэр бүрхүүл чэн аажимдаа маамууны чэн хэмжээгээр томроол байх тул эртхэн шиг уян хатан чанарыг сайжруулахын тулд түрхэх л хэрэгтэй гэнэ лээ шүү. Гэхдээ бас биеийн онцлогоос хамаараад тос түрхсэн ч язардаг гэсэн яриа сонсогдоод л байна. /Хамгийн сайн тос бол Сүүлэн тос хэвээрээ л байгаа шиг санагдаад байгаа.. найз охидын практикаас харахад.../

Ямартай ч жижигхээн гэдэсний язралт энэ тэр шиг асуудал бол манай хөөрхөн маамууг хүлээн авахад еөөөр саад болохгүйм чэн дээ.

Угаасаа биеийн жин сар сарааар л нэмэгдэж өгнө дөө... хоёр хөл хөөрхөн ачаалагдаж хаван хүртэл үүсдэг гэсэн шүү. одоогоор би жув жугаар аа,

биеийн жин нэмэгдсэнээс болдогиймуу эсвэл гэдсэн дэх маамуу ээжийгээ залхуу болгодог уу ямартай ч өдрийн цагаар нозооролт ихсэж, унтах хэвтэх юм л бодолд байнга эргэлдэнэ шүү дээ.

Тэр л залхуурлыг даван туулахын тулд ажилдаа шамд, яаг тэр үеэр чухал ажлуудаа төлөвлө. эсвэл залхууралгүй гэрээ цэвэрлэх, цэвэрхэн ч байсан шалаа мөлхөж угаах хэрэгтэй шүү.

Залхууралыг л даван туулахгүй хэвтээд л байхым бол Бүдүүн маамуу гэдсэндээ таргалсаар л Ээж та бас л тэр хэмжээгээр дараа дараагийн асуудалд ордог гэсэн шүү.



Анхны мэдрэмжүүд- усан нүдэн гүнж

2009 оны 10-р сарын 29 Нийтэлсэн шинэ ээж

Анхны мэдрэмж их сонион...

Дүрдэг тестээр 2 удаа үзээл 2 зураас 2-ууланд нь гарахаар нь 2-ууланг нь дурсгал болгоод хадгалчихсан. /2-ууд олон орчихлоо тэ /

Аав нь мэдүүл шоолох байх гээл... түрүүвчнийхээ мухарт гялгар цаасанд ороогоол хадгалчихсан.... анхны мэдрэмж тэндээс эхэлсэээн... 

Эхо-д харуулсан. ураг хэвийн урт нь тэд, толгой бас бус хэмжээсүүд ийм ийм байна . анхны хяналтандаа Дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээрээ очиж ороорой гэсэн хариуг хэллээ. /Эмнэлэг болон анхны хяналтын талаар томоос том тусдаа сэдэв бичнэ ээ.. /

Хэвлий хавиар бүдүүрч бэлхүүс өргөсөөд л ирдэг юм билээ... тэгээд дээшээ хараад л хэвтэхээр давсаг хавьцаа хатуурчихсан байдаг шүү... манай хүүхэд тэрүүхэндээ өөрийнхөө орон зайг бүрдүүлж байгаа нь тэр юм байна лээ...

 тэр орон зай бас давсаг хавьцаа даралт үзүүлдэг юм уу даа.. ойр ойрхон 00 орж... шөнө хүртэл давсаг чинэх нь жоохон төвөгтэй санагдсан шүү. Хөхний хувьд өөрчлөлт орж, хөндүүр оргиж, толгой хавьцаа өнгө бараантддаг юм билээ..

сэтгэлзүйн өөрчлөлтөө анх би яаж мэдэрсэн бэ гэвэл: туун амархан.

1-Баясгалангийн дуулсан Мөнхийн дэргэд ээж минь гэдэг дуу байдаг даа. /ууг нь би чинь зохиолын дуу оогт сонсдоггүй хүн шүү дээ.../ гэрийнхэн тэр дууг сонсож байтал учиргүй ээж минь бодогдож хамар шархираад л уйлаад унасан. Хамаагүй гарсан нулимсаа нуух гэж 00 орсон боловч тогтохгүй урссаар л... ээж  рүүгээ ярьмаар санагдаад л ярьсан чинь бүүр цурхирдаг гэнэ ээ...

2- Эмээ хоол аягалахдаа Аавд нь чанасан хавирга өгөөд миний аяганд жижиг  махнууд хөшиглөөд л өгсөн чинь... өөрийн эрхгүй гомдол төрөөл, чанасан хавиргыг би л идэх байсан юм шиг санагдаж, нүдэнд нулимс цийлэгнээд л ирсэн. бас л дураараа гарсан нулимсаа тэвчих гэтэл болохгүй урсаал гараад ирсэн...

ААВ нь байдгаараа бүлтийж манай хүүхэд ээ яасан бэ.. яагаад уйлсан айн.. гээл асуусан чинь хавирганы талаар хэлэхээсэээ ичээд зүгээр л гээд л нусаа татсаан. 

Энэ 2 хамгийн сонин тохиолдол болохоор нь бичээд оруулчихлаа. Ийм л эмзэг мэдрэмтгий болчихдог юм билээ...

Уйлуул уйланхай хүүхэдтэй болно гэж мэддэг хирнээ уйлах шалтгааан мааангар амархан олдоод л байгаам даа.


Шинэхэн маамуудаа зориулаад шив шинээр эхэлчихлээ

2009 оны 10-р сарын 29 Нийтэлсэн шинэ ээж

Анх маамуугаа мэдсэнээс хойш баяр баясгалан мэдрэгдээд л эхэлсэн шүү, гялс залгаад л аавд нь хэлмээр санагдсан ч ийм сайхан мэдээг утасаар хэлэх харамсалтай ч юм шиг санагдсоон.

Баяр баясгалангаа дотороо тээж оройг хүлээх хяслантай байсан шүү.

Хамгийн сайхан мэдээг хайртдаа хамгаас түрүүлж хэлэхгүй л бол болохгүйм шиг санагдоод л ...

Аав нь ажилаа тараад л ирсэн... дотор байгаа баяр баясгалан чамайгаа ямар байдалтай хэлэх үү... гээд л зөндөө бодсон

1-орж ирэнгүүт нь гэдсэн дээрээ маамуу зурчихаад  энийг хардаа гэж цамцаа сөхөх үү

2- хоол идэж байхад нь чиний дэргэд ахиад 2 хүн хоол идээд л сууж байна шүү гэж хэлэх үү

 3- эсвэл гэдэсээ бариад энд юу байгаа вэ гэж шалгаах уу гээл зөндөө бодсон шүү.

Ажил тараад л гэртээ 2-уулаа уулзлаа.. Аман дээр гарсан аз жаргал маань бултагнаад л байлаа... хэлэх гэхээр л айдас төрөх гэж.. жуумагнах намайг хараад аав нь асуусооонн... таг гүрийж байгаад л яаг 22 цагт 2-уулаа маамуутай болчиж гээл хэлээд л хаясан шүү.

Духан дээр минь аавынх хошуу хүрж, инээмсэглэсэн төрхөөр Би аав боллоо доо гэж хэлээд л чанга тэврээд л унтсан.

 Аавтайгаа ээжтэйгээ чахцалдан унтах анхны мэдрэмж нь тэр  байсан шүү. үр минь ээ.